БНХАУ дахь экспортлогч болон импортлогчид тус улсын гаалийн газарт Бүртгэлийн кодтой байх шаардлагатай.. Мөн тус улсын гаалийн газраас бүртгэлийн кодтой аж ахуй нэгжийг сонгон өөрийн шуудангийн экспортлогч, импортлогчоор төлөөлүүлж болно. Уг бүртгэлийн код нь бичиг баримт болон хувийн эд зүйлээс бусад шуудангийн гаалийн бүрдүүлэлтийн мэдүүлгийн маягт дээр тэмдэглэгддэг. Иймд БТКУС-ын код (HS code) болон гаалийн бүртгэлийн код (CR code)-ыг нийлүүлэлт/худалдаа хийж буй талдаа цаг алдалгүй мэдээлэх нь таны шуудангийн саатах эрсдлийг багасгана.