Баглаа боодлын зөвлөгөө
DHL-ийн олон улсын сүлжээгээр таны илгээмжийг хэдэн мянган км-ийн замыг туулж хүрэх газарт хүргэдэг. Илгээмжийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулалгүй, цагт нь хүргэхийн тулд DHL бүхнээ зориулан ажилладаг.
Ачааг аюулгүй бөгөөд гэмтэлгүй хүргэхийн тулд илгээмж нь тохирсон материалаар савлах нь зүйтэй.
Тээвэрлэхэд танд юу чухал вэ?
Гэмтлээс сэргийлэхийн тулд илгээмж нь маш сайн савлагдсан байх шаардлагатай. Таны тээвэрлэх гэж буй ачааны төрөлд хамгийн сайн тохирсон савалгааг үнэлэх.
Савалгааны нэн чухал зүйлс:
Савалгааны нэн чухал зүйлс:

Савлагаа таны илгээмжийг хамгаална
Савлагааг чанартай сайн гүйцэтгэх нь тээвэрлэлтийн турш таны илгээмжийг хамгаална. DHL туршилтаар баталгаажсан олон төрлийн савалгааг санал болгодог. Гэхдээ та өөрийн материалыг хэрэглэхийг илүүд үзэж байвал дараах ерөнхий зааварчилгааг танд хүргэж байна.
Материал |
|
Бат бөх байдал |
|
Хэмжээ |
|
Савлагааны техник
Илгээмжийг савлахад тохирсон хэд хэдэн чухал зарчмууд бий.

Хоосон зай үлдээхгүй байх
Дамжин өнгөрөх үед ачаа хөдөлж илгээмж болон хайрцганд гэмтэл учруулахаас сэргийлэн хоосон зайг бүрэн дүүргэх нь чухал.
6 см зай
Тухайн эд зүйлийг аливаа гаднах хана эсхүл булангаас хамгийн багадаа 6 см-ийн зайд, хайрцагны төв хэсэгт тээвэрлэнэ.


Эд зүйлсийг тусад нь ороох буюу тусгаарлагч хэрэглэх
Нэг савлагаанд олон ширхэг эд зүйлс илгээх тохиолдолд эд зүйл бүрийг тусад нь ороох буюу тусгаарлагч эсхүл тохирох тусгаарлах материалаар салгаж хийх.
Чанартай битүүмжлэлээр хамгаалах
Дамжин өнгөрөх үед ачааг задрах эсхүл гэмтэхээс хамгаалахын тулд таны сонгосон наадаг тууз болон илгээмжийн лацыг хамт хэрэглэх нь илүү найдвартай хамгаалалт болно.
Даралтанд мэдрэг тууз ашиглах
- Полипропилен тууз (бор пластик тууз)
- Хулдаасан наадаг тууз (цахилгааны тууз)
- Мяндсан, хатууруулж бэхжүүлсэн тууз (туузан наалт)
Дараах зүйлсийг хэрэглэхээс татгалзана уу
- Бор цаасан тууз
- Хальсан тууз
- Утас
H хэлбэрээр тууз наах
H хэлбэрээр тууз наах аргыг ашиглан бүх ирмэгүүдийг битүүмжилсэн болохыг баталгаажуулах:
- Гол хэсэгт 1 хэсэг тууз наах
- Ирмэг хэсгүүдэд 2 хэсэг тууз наах

Илгээмжийн шошгыг байрлуулах
Илгээмжийн шошгыг цэвэрхэн байрлуулах нь таны илгээмжийг DHL-ийн сүлжээгээр саадгүй тээвэрлэх баталгаа болно.

Илгээмжийн шошго
Илгээмжийн шошгыг хайрцагны дээд хэсгийн гадаргууд найдвартай тогтооно. Энэ нь таны илгээмжийг тээвэрлэлтийн явцад аль болох зөв байрлалд тээвэрлэх нөхцлийг бүрдүүлнэ.