Skip to content
Skip to service links: contact, tools, help, the group
Skip to search
Skip to main navigation
Skip to sub navigation
Skip to Footer with links to masthead, print, email a friend and disclaimer
 

Татвар хураамжийн талаарх тээвэрлэгчийн гарын авлага

Татвар хураамжийг хэн, яагаад төлөх тухай үндсэн зарчимтай танилцах.
Хувийн хэрэглээнд зориулж онлайнаар худалдан авсан бараа

Онлайнаар худалдан авсан бараан гаалийн татвар хураамж ногдуулж болно. Учир нь:
  • Таны онлайнаар худалдан авч буй барааны үнэнд татвар хураамжууд ихэвчлэн багтаагүй байдаг бөгөөд таны онлайн худалдаа эрхлэгчид төлж буй тээвэрлэлтийн нийт зардалд багтдаггүй.
  • Онлайнаар худалдан авалт хийх үед зарим эсхүл бүх бараа таваар таны оршин сууж байгаа улсад хүргэгддэггүй байж болох бөгөөд барааг олон улсын хил дамжуулан тээвэрлэх үед бараа таваарт ногдуулсан тариф эсхүл татвар болон гаалийн татвар төлнө.
  • Барааг орон нутагт (таны өөрийн улс дотор) эсхүл Европын холбоо гэх мэт нэг гаалийн систем бүхий газар тээвэрлэхгүй тохиолдолд та өөрийн амьдарч буй улсын гаалийн эрх бүхий байгууллагын зүйтэй гэж үзсэн аливаа импортын татвар хураамжийг төлөх үүрэг хүлээнэ.
  • Ачаа нь хүлээн авагч улсад эсхүл гаалийн нэгдсэн бүсэд ирсэн даруйд DHL буухиа таны ачааг хамгийн түргэн хугацаанд хүргэх баталгаа олгохын тулд DHL ачаанд төлбөл зохих аливаа татвар хураамжийг гаалийн эрх бүхий байгууллагад таны нэрийн өмнөөс төлдөг.
  • Татвар хураамжийг DHL-д бүрэн төлснөөр таны бараа хүргэгдэх болно.
  • Ачааг хаанаас илгээсэн, барааны төрөл, үнэлгээ болон жингээс хамаараад төлбөрийн дүн бодогдоно.
Онлайнаар худалдан авалт хийх тохиолдолд аль улсаас таны хаяг руу илгээж байгааг үргэлж хянаарай:
  • Таны амьдарч буй улс
  • Өөр улсаас
  • Танай улсын гаалийн нийгэмлэгийн бус улс
Тэмдэглэл: Арилжааны зориулалтаар бараа худалдан авч байгаа тохиолдолд өөр дүрэм мөрдөнө.