Skip to content
Skip to service links: contact, tools, help, the group
Skip to search
Skip to main navigation
Skip to sub navigation
Skip to Footer with links to masthead, print, email a friend and disclaimer
 

Лити батарей эсвэл агуулсан шуудан тээвэрлэх

Агаарын нислэг үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг сайжруулах үүднээс Олон улсын иргэний нисэх (ОУИН) болон Олон улсын агаарын тээврийн холбооны (ОУАТХ) байгууллагууд лити зайны тээвэрлэлтийн журмыг чангатгаж, агаарын тээврийн байгууллагуудыг эдгээр журмыг илүү нарийн мөрдөх хэрэгтэйг шаардаж байна.

ОУИН болон ОУАТХ-ны аюултай ачааны агаарын тээврийн аюулгүйг хангах журам зохицуулалтыг дагаж мөрдөх нь илгээгчийн бүрэн хууль зүйн хариуцлага юм. ОУАТХ нь илгээгч нарт зориулан илүү ойлгомжтой болгох болон журмын дагуу байлгах үүднээс зааварчилгаа боловсруулсан.

Шуудан илгээмж нь лити зай агуулсан бол лити зайны тэмдэг, шошго эсвэл аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөлтэй данстай байх шаардлагатай.

Баглаа боодлын зааврын 968-ын 2-р бүлгийн дагуу савлагдсан лити метал зай нь DHL-ийн шуурхай үйлчилгээний хүрээнээс хориглогддог.

Баглаа боодлын заавар 965-н дагуу савлагдсан лити ион зай нь зорчигчийн агаарын тээвэрт хориотой байдаг ба DHL буухиа шуудан нь бүрэн үйлчилгээ үзүүлэх боломжгүй.

Онцгойлон анхаарна уу!

Литийн батарейнууд /зайнууд/ эвдэрч гэмтсэн нь тодорхой буюу болзошгүй тохиолдолд хүн болон эд хөрөнгөнд онц аюултай ба эрсдэлтэйд тооцон ямар ч нөхцөлд агаараар тээвэрлэхийг хатуу хориглоно.
Эвдэрч гэмтсэн Литийн батарейтэй /зайтай/ зөөврийн компьютер, гар утас болон бусад хэрэгслийг DHL-ээр тээвэрлүүлэх тохиолдолд тухайн эд зүйлийг өгөхөөсөө өмнө зайг салгаж авах.