Skip to content
Skip to service links: contact, tools, help, the group
Skip to search
Skip to main navigation
Skip to sub navigation
Skip to Footer with links to masthead, print, email a friend and disclaimer
 

Хуулийн хэсэг

DHL цахим хуудасны ерөнхий нөхцлүүд болон цахим хуудас ашиглаж буй хэрэглэгчийн хувийн нууцыг хадгалах талаарх DHL-н мэдэгдэл.

Ерөнхий нөхцлүүд – DHL цахим хуудас

Энэ хуудас дээр та DHL цахим хуудасны ерөнхий нөхцлүүдийн стандарт хувилбарыг үзэх болно. Тодорхой улс орнуудад өөр өөр нөхцлүүд хэрэглэгдэж болохыг анхаарна уу.

DHL цахим хуудсыг ашиглах ерөнхий нөхцлүүд дараах байдалтай байна. Үүнд:

Зохиогчийн эрх

Энэхүү нийтлэлийн зохиогчийн эрхийг DHL International GmbH эзэмшинэ.

Хувилан олшруулах эрх

Дараах нөхцлүүдийн үндсэн дээр ямар ч хүн эдгээр цахим хуудсуудын ямар ч хэсгийг хувилан олшруулж болно. Үүнд:

  • Материалыг зөвхөн мэдээллийн болон худалдааны бус зорилгоор ашиглаж болно
  • Ямар ч хэлбэрээр материалыг өөрчилж болохгүй.
  • DHL худалдааны тэмдгийг зөвшөөрөлгүй хуулбарлаж болохгүй.
  • Материалын ямар ч хэсгийн хуулбарт дараах зохиогчийн эрхийн мэдэгдлийг оруулах ёстой. Үүнд:
    Зохиогчийн эрхийг © DHL International GmbH эзэмшинэ. Бүх эрхийг эзэмшинэ.

DHL худалдааны тэмдэг

DHL’, ‘DHL олон улсын буухиа шуудан’, ‘DHL буухиа шуудан’, ‘DHL Parcel’, ‘DHL э-худалдаа’, ‘DHL ачаа тээвэр’, ‘DHL нийлүүлэлтийн сүлжээ’, ‘DHL олон улсын тээвэр зууч’, ‘DHL Europlus’, ‘Jumbo Box’, ‘DHL Economy Select’, ‘DHLJetline’, ‘DHL Sprintline’, ‘DHL Secureline’, ‘DHL Express Easy’, ‘DHL Easy Shop’ , ‘DHL Connect’, ‘EasyShip’ нь DHL International GmbH-н эсвэл Deutsche Post DHL группийн бусад компаний худалдааны тэмдгээр хамгийн багадаа нэг шүүх эрх мэдэл бүхий оронд бүртгэгдсэн байгаа. Эдгээр худалдааны тэмдгийн алийг ч ашиглах лиценз олгогдохгүй эсвэл илэрхийлэхгүй болно. Эдгээр худалдааны тэмдгийг урьдчилсан бичгэн мэдэгдэлгүйгээр ямар ч хэлбэрээр (дээрх хэсгүүдэд зааснаар эдгээр цахим хуудсуудад байгаа материалын зөвшөөрөгдсөн хуулбарын салшгүй хэсгээс бусад) хуулбарлах, татаж авах, дахин олшруулах, ашиглах, өөрчлөх, эсвэл түгээхийг хориглоно.

Бусад худалдааны тэмдэг, худалдааны нэрүүд

Эдгээр материалд заасан бусад бүх худалдааны тэмдэг эсвэл худалдааны нэрүүд нь холбогдох эзэмшигчдийн өмч болно.

Таны санал зөвлөмж

DHL таны санал хүсэлтийг авахыг хүсэж байгаа ба таны үзэл бодол, саналуудад талархаж байна. Гэхдээ санал бүрт хариу өгөх боломжгүй юм. DHL таны илгээсэн ямар ч мэдээллийг чөлөөтэй ашиглаж, ажиллуулж болно.

Энэхүү цахим хуудас дахь интерактив хэрэгслүүдийг ашиглах

Таны тав тухтай байдлыг хангах үүднээс DHL илгээмжийг хянах болон хэрэглэгчийн санал зөвлөмжийг үзэх зэрэг энэхүү цахим хуудас дээрх интерактив хэрэгслүүдийг бэлтгэж болно. Таныг эдгээр хэрэгслүүдийг өөр ямар ч зорилгоор бус, зөвхөн заасан зорилгын дагуу ашиглахыг зөвшөөрнө.

Энэ цахим хуудасны үнэн зөв байдал

Эдгээр цахим хуудсуудад санамсаргүй алдаа эсвэл бичгийн алдаанууд байж болно. Хэрэв алдаа олбол DHL засварлах болно. Энэхүү цахим хуудас дээрх мэдээллийг тогтмол шинэчилж байна, гэхдээ шинэчлэлтүүдийн хооронд өөрчлөлт гарснаас алдаа үүсэх эсвэл хэвээр үлдэж болно. Дэлхийн эргэн тойронд интернетийг бие даан ажиллуулдаг ба эдгээр цахим хуудсуудаар орж үзэх мэдээллийн зарим нь DHL-ээс гадна үүсэлтэй байж болно. DHL тийм агуулгад ямар ч үүрэг эсвэл хариуцлага хүлээхгүй болно.

Вирус

DHL эдгээр цахим хуудсуудаас вирусыг гаргах боломжит бүх оролдлогыг хийх боловч вирусгүй байх баталгааг өгч чадахгүй ба вирусын төлөө хариуцлага хүлээхгүй болно. Эдгээр цахим хуудсуудаас мэдээлэл татаж авахаасаа өмнө зохих бүх хамгаалалтын арга хэмжээг авна уу.

Баталгаанаас татгалзах

Энэхүү цахим хуудсан дээрх үйлчилгээ, агуулга, мэдээллийг ямар ч баталгаагүйгээр олгож байгаа болно. DHL хуулиар бүрэн зөвшөөрөгдсөний дагуу арилжааны баталгаа, гуравдагч этгээдийн эрхийн зөрчил, тодорхой зорилгын нийцлийг оруулан, гэхдээ тэдгээрт хязгаарлагдахгүйгээр илэрхийлсэн, санаа агуулсан, хуулийн дагуу эсвэл өөр бүх баталгааг үгүйсгэнэ. DHL, түүний салбарууд, лиценз олгогчид DHL цахим хуудас эсвэл системээр өгсөн үйлчилгээ, агуулга эсвэл мэдээллийн үнэн зөв, бүрэн, аюулгүй байдал, хамрах цаг хугацааны хувьд ямар ч баталгаа өгөхгүй болно. DHL систем эсвэл цахим хуудсаар дамжуулан авсан ямар ч мэдээлэл эдгээр ерөнхий нөхцлүүдэд DHL тодорхой заагаагүй ямар ч баталгааг үүсгэхгүй.

Зарим шүүх эрх бүхий байгууллагууд санаа агуулсан баталгаануудын хязгаарлалтуудыг зөвшөөрдөггүй тул энэ хэсгийн хязгаарлалт, үл зөвшөөрөл нь танд хамаарахгүй байж болно. Хэрэв та ийм улсын хэрэглэгч бол эдгээр заалтууд хэрэгсэхгүй байж болохгүй хуулийн дагуух таны эрхэд нөлөөлөхгүй. Та эдгээр ерөнхий нөхцлүүдэд заасан хариуцлага, баталгааны хязгаарлалт, үл зөвшөөрлийг шударга, үндэслэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрнө.

Хариуцлагын хязгаарлалт

Тухайн хохирлын магадлалын талаар мэдэгдсэн эсвэл үл мэдэгдсэнээс үл хамааран хуулиар зөвшөөрөгдсөнөөс бусад ямар ч тохиолдолд DHL, түүний салбарууд эсвэл лиценз олгогчид эсвэл DHL-н цахим хуудсан дээр дурдагдсан гуравдагч этгээд DHL цахим хуудас, DHL-н системүүд, үйлчилгээ, агуулга, эсвэл мэдээллийг баталгаа, гэрээ, эрх зөрчилт, эрх зүйн зөрчилт, эсвэл хуулийн бусад онолын үндсэн дээр ашигласны үр дүнд үүссэн алдагдсан мэдээлэл эсвэл бизнесийн саатлаас үүдсэн санамсаргүй, шууд бус, үлгэрлэсэн, шийтгэл болгох, үр дагаварт хохирол, алдагдсан ашиг эсвэл алдагдалд хариуцлага хүлээхгүй болно. Дээр заасанд хязгаарлагдахгүйгээр, мөрдөж буй хуулинд зөвшөөрөгдсөний дагуу гэрээ, эрх зөрчилт эсвэл өөрөөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн хэлбэрээс үл хамааран ямарч хохирол эсвэл алдагдалд (шууд эсвэл өөр) хүлээх DHL-н нийт хариуцлага ямар ч тохиолдолд 100.00 еврогоос хэтрэхгүй гэдгийг та хүлээн зөвшөөрөх ёстой. Хуулиар зөвшөөрөгдсөний дагуу эдгээр ерөнхий нөхцлүүдэд заасан шүүхээр хамгаалуулах таны эрх онцгой байх ба эдгээр ерөнхий нөхцлүүдэд тодорхой заасан заалтуудаар хязгаарлагдана.

Бүтээгдэхүүн, үйлчилгээ

Бичгээр өөрөөр зөвшөөрөөгүй бол эдгээр цахим хуудсуудад дурдсан бүтээгдэхүүний тээвэр болон үйлчилгээ нь DHL-н тээврийн ерөнхий нөхцлүүдээс хамаарна. Эдгээр нь ачаа илгээсэн орны байрлалаас хамааран өөр өөр байх тул орон нутгийн ерөнхий нөхцлүүдийн хувилбарыг авахын тулд хамгийн ойр DHL-н үйлчилгээний төвтэй холбогдоно уу. DHL-н бүх бүтээгдэхүүн, үйлчилгээ улс бүрт байхгүй байж болно.

Мэдээллийн ил байдал

DHL-д ил болсон эдгээр цахим хуудсуудад зочлогсдын бүх мэдээллийг нууц гэж үзэх ба үйлчилгээний заалтуудын шаардсанаас бусад нөхцөлд ямар ч гуравдагч этгээдэд DHL өгөхгүй болно.

Мэдээллийн хамгаалалтын мэдэгдэл

DHL нь цахим хуудас хэрэглэгчдийнхээ нууцыг хамгаалах үүрэгтэй. Бидний авсан таны талаарх ямар ч мэдээллийг зөвхөн бидний танд санал болгодог үйлчилгээг сайжруулахад, цахим хуудасныхаа агуулга, үйлчилгээг ашиглахад илүү хялбар, танд илүү тохиромжтой болгоход ашиглана. Бид энэ мэдээллийг таны зөвшөөрөлтэйгээр цахим хуудасны шинэ эсвэл бусад маркетингийн шинэчилсэн мэдээллийг танд өгөхөөр холбогдоход ашиглаж болно. DHL цахим хуудаснаасаа авсан ямар ч мэдээллийг бусад байгууллагатай хуваалцаж байгаагүй бөгөөд хуулиар шаардаагүй бол ирээдүйд ч тэгэхгүй болно. Эсвэл энэ цахим хуудсан дээрээс авсан мэдээллийг DHL болон түүний салбаруудаас гаднах ямар ч тал эсвэл талуудад худалдахгүй болно.

DHL-н цахим хуудсуудын тодорхой хэсгүүд нэвтрэхэд бүртгэл эсвэл нууц үг шаарддаг. Эдгээр хэсгийн хэрэглэгчдээс авсан мэдээллийг мөн DHL-н маркетингийн зорилгоор ашиглаж болно. DHL мөрдөгдөж буй хуулийн дагуу хувийн мэдээллээр нэвтрэх эрх, засвар хийх эрх олгоно.

Тээврийн тодорхой мэдээллийг тухайн орны хуулиар шаардсаны дагуу дамжин өнгөрөх болон хүрэх орны эрх бүхий байгууллагуудад гааль, татварын бүрдүүлэлт эсвэл аюулгүй байдлын шалгалтын үүднээс өгөх болно. Өгсөн мэдээлэлд ихэвчлэн илгээгчийн нэр, хаяг, хүлээн авагчийн нэр, хаяг, барааны тодорхойлолт, ширхэгийн тоо, жин, илгээмжийн үнэ багтана.

DHL урьдчилсан мэдэгдэлтэйгээр эсвэл мэдэгдэлгүйгээр хэзээ ч нууцлалын бодлогоо өөрчлөх эрхтэй. Ямар нэгэн өөрчлөлтийг мэдэхийг хүсвэл тогтмол шалгаж байна уу. DHL.com-г ашигласнаараа та энэхүү Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрнө.
Таны онлайн нууцлалыг хамгаалах DHL-н одоогийн ажлын нэг хэсэг болгон бид Мэдээллийн хамгаалалтын мэдэгдэл холбоосыг танд илүү ашигтай дэлгэрэнгүй мэдээллүүдтэйгээр бүтээлээ. Энэ агуулга нь зөвхөн Англи хэл дээр байгаа гэдгийг анхаарна уу.
Энэ шинэ мэдэгдэл нь дараах зүйлүүд дээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Үүнд:
  • DHL таны онлайн хувийн мэдээллийг хэрхэн ашиглах, хадгалах талаар
  • DHL цахим хуудсууд дээр бидний тохируулсан cookies (цахим хуудас ашиглаж буй хэрэглэгчийн талаарх мэдээллээр үүсгэгдсэн файл)
  • Cookies-г хэрхэн хянаж, устгах талаар
Бид таныг хувийн мэдээллийнхээ нууцлал, аюулгүй байдлын талаараа итгэлтэй байхыг хүссэн учир энэ мэдэгдлийг боловсрууллаа.

Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсвэл